Мобинет

http://www.mobinet.mn

Үнэ тариф

Хэрэглэгч болох

Тусламж

Онлайн худалдаа

 

Компьютер дээрээ application суулгахаас өөр хэлбэрээр үйлчилгээгээ ашиглаж болох уу?

Та аpplication суулгахаас гадна интернэтэд суурилсан суурин утасны аппарат мөн Symbian, Apple iOS, Android үйлдлийн системтэй гар утаснууд ашиглан "MNP75" үйлчилгээг ашиглах боломжтой.

MNP75-ын дугаараас олон улс руу дуудлага хийж болох уу?

Болно. Та * товчлуурыг ашиглан гадаад руу дуудлага хийх боломжтой.

Жишээ нь: * + Улсын код + Утасны дугаар хийн залгана.

Глобус картаар ярих үнэ тарифаас 84 төгрөгөөр хямд яриа хийх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг globus.mobinet.mn –ээс аваарай.

MNP75-ын шинэ дугаараа ашиглахгүй тохиолдолд эрх нь хаагдах уу?

MNP75-ын дугаарыг худалдан авснаас хойш 180 хоногийн дотор ашиглаж эхлэхгүй бол дугаарын эрх хүчингүй болно.

Хүчингүй болсон дугаараа сэргээлгэн ашиглаж болох уу?

Болно. Таны дугаарыг хүчингүй болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хадгалах бөгөөд та хугацаа хэтэрсэн сар тутамд дугаар хадгалах үйлчилгээний хураамж 3000төгрөгийг сар тутамд төлөөд хоногтой цэнэглэгч картаар цэнэглэн ашиглах боломжтой.

Хэрэглэгч нууц үгээ хэрхэн солих вэ?

Хэрэглэгч дараах линк рүү хандан phone.mobinet.mn хэрэглэгч нэвтрэх хэсэгт өөрийн дугаарын мэдээлэл болон нууц үгээ бичин нэвтрэн ороод нууц үг солих цэсийг сонгон нууц үгээ солих боломжтой.

Нууц үгээ мартсан тохиолдолд хэнд хандах вэ?

Мобикомын үйлчилгээний салбаруудад иргэний үнэмлэхтэйгээ очсоноор нууц үгээ сэргээлгэх боломжтой. Хэрэв та гадаадад ажиллаж амьдардаг бол info@mobinet.mnхаяг руу нууц үг солих хүсэлтээ илгээхдээ хэрэглэгчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, имэйл хаяг, үнэмлэх болон регистрийн дугаар, ойролцоогоор дансанд байрлах нэгжийн мэдээллийн хамт илгээснээр бид хэрэглэгчийн мэдээлэл таарч буй эсэхээс хамааран нууц үгийг солих болно.

Мобикомын 3G ашиглан 7575-р дуудлага хийж байгаа үед гар утасны төлбөр дээр давхар төлбөр гарах уу?

Мобикомын 3G үйлчилгээ ашигласны төлбөр гарах буюу 1kb нь 9 мөнгөөр бодогдож тооцогдоно.

MNP75 гар утаснаас ашиглах программыг татаж авахад хэрэглэгчийн 3G-ний төлбөр дээр хэдэн төгрөг /хэдэн kb/ нэмж тооцогдох вэ?

Программыг нэг удаа л татна.

Symbian хэмжээ 1.3MB буюу ойролцоогоор 121 төгрөг

iMobiNet (Android) Android Market дээр 2.39MB ойролцоогоор 220 төгрөг

iMobiNet (iOS) iTunes дээр 2.8MB буюу ойролцоогоор 258 төгрөг нэмж тооцогдоно.

Гадаадад байгаа хэрэглэгч MNP75-ын дугаарыг худалдан авах, цэнэглэх боломжтой юу?

Тухайн улсдаа байдаг гэрээт диллерээс худалдан авч болох ба Олон улсын Виза карт ашиглан http://mobicom.mn сайтаас шинэ дугаар худалдан авах буюу дансаа цэнэглэх боломжтой. Хэрэв http://mobicom.mn-ээс худалдан авч буй тохиолдолд дотоодын ХХБанк гэсэн сонголтыг сонгон худалдан авалт хийнэ үү.

MNP75-ын 7575хххх болон 007-7999xxxx дугаарлалтуудын ялгаа?

Энэхүү 2 дугаарлалтын ялгаа гэвэл:

  • 7575xxxx Мобикомын үүрэн утас руу 1 мин - 30 төг
  • 007-7999хххх Монголын бүх үүрэн болон суурин оператор луу 1 мин – 65 төгрөгөөр яриа хийгддэг.

Өөрөөр хэлбэл үнэ тарифын хувьд ялгаатай боловч интернэтэд холбогдсон тохиолдолд алинаар нь ч ярих боломжтой. Тиймээс Та хүссэн дугаараа сонгон худалдан авч хэрэглэнэ үү

Гадаадад томилолтоор явахдаа MNP75-ын дугаараа ашиглах тохиолдолд роаминг үйлчилгээг идэвхижүүлэх шаардлагатай юу?

Шаардлагагүй. Таны гар утас Symbian, Apple iOS, Android үйлдлийн системтэй phone.mobinet.mn/mobileclient/index байх шаардлагатай. Харин тухайн улсаасаа үнэгүй Wi-Fi Zone (их дэлгүүр, зочид буудал, ресторанд байдаг) ашиглан яриа хийх тохиолдолд гар утсан дээр нэмж төлбөр гарахгүй. Төлбөртэй интернэт ашиглах үед төлбөр гарна.

Гар утаснаас ашиглаж байгаа үед дансны мэдээллээ харах боломжтой юу?

Mobinet Symbian үйлдлийн систем дэмждэг утаснаас iMobinet- ийг ашиглаж байгаа бол дансны үлдэгдэл харагдана. Бусад тохиолдолд дараах линкнээс дансны мэдээллээphone.mobinet.mn/login хаягаар орж харах боломжтой.

Хэрэглэгч гадаадад амьдардаг гар утсандаа суулган яриа хийхэд нэмж хэдэн төгрөг тооцогдох вэ?

Энэ тохиолдолд MNP75-ын 1 минутын тариф + Тухайн улсын таны хэрэглэж буй операторын интернэтийн тариф нэмэгдэж тооцогдоно.

Хөдөө Мобикомын сүлжээ орсон газар ярьж болох уу?

3.5G сүлжээ орсон газраас гар утсандаа суулган ярьж болно.

Мобикомын утаснаас "MNP75"-ийн дугаарт залгаж болох уу?

Мобикомоос залгахад cүлжээний гадуурхи тарифаар тооцогдоно:

  • MobiZone-оос залгахад 75 төг
  • MobiCom-оос залгахад 90 төг
  • Prepaid-ээс залгахад 100 төг

Намайг компьютерээ унтраасан үед миний дугаарт дуудлага ирсэн тохиолдолд яах вэ?

Та компьютерээ унтраасан байгаа үед танд ирсэн дуудлагыг та хүлээж авах болон тухайн дуудлагын логыг хадгалж авах боломжгүй юм.