Мобинет

http://www.mobinet.mn

Үнэ тариф

Хэрэглэгч болох

Тусламж

Онлайн худалдаа

 

“MNP75” үйлчилгээний ерөнхий нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөлд “MNP75” үйлчилгээг ашиглахад тавигдах шаардлагууд болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалахтай холбоотой хууль зүйн заалтууд тусгагдсан байгаа тул таныг үйлчилгээний нөхцөлтөй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна.

Гишүүнчлэл:

Үйлчилгээг ашиглахын тулд та 18 насанд хүрсэн байх бөгөөд таны бүртгүүлэх үедээ оруулсан мэдээлэл үнэн зөв байх шаардлагатай.

Хэрэглэгчийн бүртгэл:

• Үйлчилгээг авахын тулд та MNP75 үйлчилгээний дугаар худалдан авах шаардлагатай ба дугаараа авах явцад өөрийн регистрийн дугаар, бүртгэлтэй имейл болон утасны дугаар зэрэг мэдээллүүдийг оруулж бүртгэлээ хийлгэнэ. Эдгээр мэдээлэл дээр үндэслэн таны худалдан авах дугаарыг үүсгэх тул мэдээллүүдээ үнэн зөв оруулах шаардлагатай.

• Салбараар дугаараа худалдан авч бүртгэл хийлгэсэн тохиолдолд апликейшн рүү нэвтрэх нууц үгийг бүртгэлтэй и-мейл болон дугаар руу нь илгээх боломжтой.

• Онлайнаар дугаар авч бүртгэлээ хийлгэсэн тохиолдолд апликейшн руу нэвтрэх нууц үгийг зөвхөн хэрэглэгч таны бүртгэлтэй и-мейл рүү илгээнэ. Онлайнаар зөвхөн урьдчилсан төлбөрт дугаар худалдан авах боломжтой. Дараа төлбөрт дугаарыг зөвхөн үйлчилгээний салбар дээр очиж гэрээ байгуулан авах боломжтой.

• Үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгч та өөрийн бүртгэлийн мэдээллээ лавлах болон салбарт хандан өөрчлүүлэх боломжтой. Апликейшн дээрээс бүртгэлийн мэдээллээ өөрчлөх боломжгүй бөгөөд зөвхөн нууц үгээ сэргээх, солих боломжтойг анхаарна уу.

Үйлчилгээний нөхцөл :

• Энэхүү үйлчилгээг ашиглахын тулд та үйлчилгээний апликейшн татах шаардлагатай.

• Тус үйлчилгээний апликейшнаар дамжуулан дуудлага хийх, хүлээж авах, зурвас бичих болон хүлээж авах боломжтой.

• Үйлчилгээг Урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт гэсэн 2 төрлийн багцаас сонгох боломжтой.

• Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаарыг онлайнаар буюу веб хуудсаар болон үйлчилгээний салбараас авах боломжтой.

• Дараа төлбөрт үйлчилгээний дугаарыг үйлчилгээний салбараас шууд авах боломжтой онлайнаар буюу вебээр дамжуулан дугаар худалдан авалт хийж буй тохиолдолд зөвхөн хадгалуулах боломжтой ба үйлчилгээний салбар дээр очиж гэрээ байгуулан дугаараа авахыг анхаарна уу.

• Мобинет ХХК нь апликейшн болон үйлчилгээг сайжруулах, засвар үйлчилгээг хэрэглэгч танд мэдэгдэлгүйгээр хийж болно. Энэхүү засвар үйлчилгээ болон сайжруулалтыг хийхэд апликейшн болон үйлчилгээний үйл ажиллагаанд тасалдал үүсэх нөхцөлд хэрэглэгч танд урьдчилан мэдэгдэнэ.

• Хэрэглэгч та үйлчилгээний талаар санал, гомдол гаргах бол 2288, 75952288 үйлчилгээний лавлах шугамууд болон customercare@mobinet.mn мейл хаяг руу хандан шийдвэрлүүлэх эрхтэй.

Төлбөр тооцоо:

Хэрэглэгч үйлчилгээг авах болон хэрэглэхтэй холбоотой аливаа төлбөр тооцоог Monpay, Qpay гэх мэт “Мобинет ХХК”-иас хүлээн зөвшөөрөгдсөн бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан төлөх боломжтой.

Дараа төлбөрт хэрэглэгч төлбөрөө дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй. Төлөөгүй тохиолдолд орох, гарах яриа болон мессэжний эрх хаагдна.

Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, хадгалах

Үйлчилгээ үзүүлэгч болон түүний охин, хараат компаниуд нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн тулд хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах нөхцөлийг баримтлан, хэрэгжүүлнэ.Үүнд:

Мэдээлэл цуглуулах

MNP75 үйлчилгээг ашиглахтай холбоотой апликейшн холбогдон бүртгүүлсэн хэрэглэгчээс дараах хувийн мэдээллүүдийг авна. (Зөвхөн эдгээр мэдээллүүдээр хязгаарлагдахгүй байж болно). Үүнд:

1. Цахим шуудагийн хаяг

2. Овог нэр

3. Утасны дугаар

4. Бусад шаардлагатай мэдээлэл

Мэдээлэл ашиглалт:

Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:

o Хэрэглэгчийн санал хүсэлтэд хариу өгөх

o Үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ цаашид тасралтгүй сайжруулах

o Бүтээгдэхүүн үйлчилгээг хэвийн үзүүлэх

o Бүтээгдэхүүн үйлчилгээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх

o Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчийг халамжлах болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

Мэдээллийг дамжуулах:

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл бүтээгдэхүүний цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой тул бид энэхүү мэдээллийг зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор задруулахгүй, зарж борлуулахгүй.

Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх:

“MNP75” үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн 75-тай дугаар, гар утас, и-мэйл хаягт төлбөрийн мэдээлэл, мэдэгдэл, шинэ урамшуулал болон “MNP75” үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хүргэх эрхтэй байна.

Үйлчилгээний лавлах:

Та “MNP75” үйлчилгээний заавар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mobinet.mn, “Mobinet” сошиал хуудас болон 2288 Хэрэглэгчийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжтой.