Албан ёсны интернэт борлуулагч
Та манай Албан ёсны борлуулагч болсноор MNP75 үйлчилгээний Шинэ дугаар, цэнэглэх эрхийг интернэтээр дамжуулан худалдаалах эрхтэй болно. Та өөрийн бодит орлогоо нэмэгдүүлэх таатай боломжийг бид таньд санал болгож байна.
Манай интернэт борлуулагчаар элсэх хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлтэй урамшууллыг зарлалаа.
Урамшууллын хугацаа: 2012 оны 3 сарын 1-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд урамшуулалд хамрагдсанаар та дараах давуу талуудыг авч хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
- Интернэт борлуулагчийн бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлөгдөнө
- Анхны худалдан авалтын үнийн дүнг 200,000 төгрөгөөр төлөх
- Шинэ дугаарыг 10,000 төгрөгөөр худалдан авах
- Цэнэглэгч нэгжийн хөнгөлөлтийг 4% тооцон авах
Хэрхэн интернэт борлуулагч болох вэ?
Та манай компани дээр ирж эсвэл онлайнаар гэрээ байгуулан 200,000 төгрөгт "MNP75-ын дугаар, цэнэглэгч нэгж" худалдан авснаар борлуулагч болно.

Гэрээ хийхэд шаардлагатай бичиг баримт:
-
Албан байгууллага
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Борлуулагч болох хүсэлт бүхий албан бичиг
-
Хувь хүн
- Иргэний үнэмлэх
Тавигдах шаардлага
- Интернэт борлуулагч нь шинэ дугаар, цэнэглэгч нэгжийг 100 хувь урьдчилсан төлбөрийн нөхцлөөр худалдан авна.
- Интернэт борлуулагч нь өөрийн худалдан авсан дугаар, цэнэглэгч нэгжийн борлуулалт, нууцлалыг хариуцан ажиллах бөгөөд нийлүүлэгчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болон хэрэглэгчдийг хохироох аливаа бусармаг үйлдэл гаргахгүй ажиллах.
- Интернэт борлуулагч нь нийлүүлэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээг тогтоосон үнээр борлуулах бөгөөд хэрэглэгчтэй зөв боловсон харьцана.
- Интернэт борлуулагч нь хэрэглэгчдэд ашиглах зааварчилгааг бүрэн дүүрэн өгөөгүйгээс болж дугаар буцах болон хэрэглэгчээс ирсэн гомдлыг барагдуулах үүрэг давхар хүлээнэ.
- Борлуулагч нь өөрийн борлуулалт хийх Улсаа үнэн зөв тодорхойлох ба MNP75-ын брэнд логог тогтмол ашиглана.
Интернэт борлуулагч дараах хөнгөлөлттэй үнээр дугаар, цэнэглэгч нэгж худалдан авна.
Шинэ дугаар
Нэг удаагийн худалдан авалтын дүн /төг/ | Хөнгөлөлттэй дүн /төг/ |
200,000 төгрөгөөс дээш | 10.000 төг |
500,000 төгрөгөөс дээш | 9,500 төг |
1,000,000 төгрөгөөс дээш | 9,000 төг |
Цэнэглэгч нэгж
Нэг удаагийн худалдан авалтын дүн /төг/ | Хөнгөлөлтийн хувь |
200,000 төгрөгөөс дээш | 4% |
Борлуулагчийн эрхийг цуцлах нөхцөл
Интернэт борлуулагч нь Нью-Тел компанитай байгуулсан гэрээний заалтуудаа зөрчсөн тохиолдолд эхний удаа сануулга өгч, дахин давтагдвал эрхийг цуцлах арга хэмжээ авна.
Та MNP75-ын Интернэт гэрээт борлуулагч болохыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
75752244
7595_dealer@yahoo.com